uih-togtool
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрЗарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
2016-01-21, Улаанбаатар5
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүн Намдагийн Батцэрэгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Гаваагийн Батхүүг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.
Улсын Их Хурлын гишүүн Намдагийн Батцэрэгийг Эдийн засгийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Гаваагийн Батхүүг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.
Энэ тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД