uih-togtool
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолд өөрчлөлт оруулах тухай
2016-01-22, Улаанбаатар7
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолын 2 дахь заалтын 1-17 дугаар бүлгийн гэснийг хассугай.
Энэ тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД