Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2016 › Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2016-01-22, Улаанбаатар12

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монголбанкны өмчлөлд байгаа орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны өмчлөл болон орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монголбанкнаас банкинд олгосон зээлийн шаардах эрхийн өмчлөлийг Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн өмчлөгчид шилжүүлж, холбогдох хөрөнгийг Монголбанкны зардлаар хааж, тайлан тэнцлээс хасахыг Монголбанк /Н.Золжаргал/-нд даалгасугай.

2.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо (Ц.Баярсайхан)-нд үүрэг болгосугай.

3.

Энэ тогтоолыг Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД