uih-togtool
Хуулийн төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрХуулийн төсөл буцаах тухай
2016-12-28, Улаанбаатар82
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД