uih-togtool
Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай
Хүчин төгөлдөрГацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай
2016-02-04, Улаанбаатар14
Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалт, 47² дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордын төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоосугай.
Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан төрийн эзэмшлийн хувийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч талтай хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД