Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2016 › “Нийгмийн халамжийг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай”

uih-togtool

“Нийгмийн халамжийг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай”

Хүчин төгөлдөр

“Нийгмийн халамжийг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай”

2016-02-05, Улаанбаатар30

Монгол Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Нийгмийн халамжийг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 1 дэх заалтын Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталсантай холбогдуулан гэснийг хассугай.

2.

“Нийгмийн халамжийг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 1.1 дэх дэд заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД