uih-togtool
Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай
2016-04-07, Улаанбаатар32
Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 16 453 912 800 /арван зургаан тэрбум дөрвөн зуун тавин гурван сая есөн зуун арван хоёр мянга найман зуу/ төгрөгөөр тогтоосугай.
Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан зардлыг улсын төсвөөс гаргахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай.
Энэ тогтоолыг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД