uih-togtool
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай
Хүчин төгөлдөрЗарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай
2016-04-14, Улаанбаатар35
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1, 2 дахь заалт, Үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолын хавсралтын 3.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрх, түүх, соёлын үнэт өвийг тогтвортой хадгалах, устах аюулд орсон амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсугай.
Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байгаа газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД