Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2016 › Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай

uih-togtool

Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай

2016-05-13, Улаанбаатар42

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог 1 дүгээр хавсралтаар, анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоог 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.

Энэ тогтоол баталсантай холбогдуулан “Шүүгчийн орон тоо батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 59 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолыг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД