uih-togtool
“Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай”
Хүчин төгөлдөр“Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай”
2016-05-19, Улаанбаатар45
тогтоолд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 2 дахь заалтын 1, 2, 3 дахь дэд заалтын хоршооны гишүүн гэснийг хассугай.
Энэ тогтоол баталсантай холбогдуулан “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД