Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2016 › Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай

uih-togtool

Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай

Хүчин төгөлдөр

Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай

2016-07-22, Улаанбаатар13

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын Байнгын хороодын даргаар доор дурдсан Улсын Их Хурлын гишүүдийг сонгосугай:

1/

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Жадамбын Энхбаярыг;

2/

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Цэдэнгийн Гарамжавыг;

3/

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг;

4/

Өргөдлийн байнгын хорооны даргаар Даваажанцангийн Сарангэрэлийг;

5/

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Нямаагийн Энхболдыг;

6/

Төсвийн байнгын хорооны даргаар Чимэдийн Хүрэлбаатарыг;

7/

Хууль зүйн байнгын хорооны даргаар Шатарбалын Раднаасэдийг;

8/

Эдийн засгийн байнгын хорооны даргаар Дэндэвийн Тэрбишдагвыг.

2.

Энэ тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД