uih-togtool
Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай
2016-07-23, Улаанбаатар15
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд нарыг шинээр томилсонтой холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Доор дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй:
Цэрэндашийн Оюунбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын;
Сангажавын Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын;
Намдагийн Батцэрэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын;
Лүндэгийн Пүрэвсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад хэргийн сайдын;
Баярбаатарын Болорыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын;
Дамбийн Дорлигжавыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайдын;
Дондогдоржийн Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэрийн сайдын;
Зангадын Баянсэлэнгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын;
Цэрэндашийн Цолмонг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдын;
Лувсаннямын Гантөмөрийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын;
Мөнхчулууны Зоригтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын;
Рэнцэндоогийн Жигжидийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхайн сайдын;
Гарьдхүүгийн Баярсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын;
Содномзундуйн Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын;
Раднаагийн Бурмааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуйн сайдын;
Самбуугийн Ламбааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын;
Дашзэвэгийн Зоригтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын;
Мэндсайханы Энхсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдын.
Энэ тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД