Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2016 › Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай

uih-togtool

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай

2016-07-30, Улаанбаатар16

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдаар доор дурдсан хүмүүсийг томилсугай:

1/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг;

2/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Пүрэвийн Сэргэлэнг;

3/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар Пүрэвжавын Ганхүүг;

4/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Аюушийн Цогцэцэгийг.

2.

Энэ тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД