uih-togtool
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай
Хүчин төгөлдөрМонголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай
2016-07-30, Улаанбаатар17
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Очирхүүгийн Эрдэмбилэгийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилсугай.
Энэ тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД