Нүүр ›
uih-togtool ›
2016 ›
Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
uih-togtool
Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрТөрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
2016-08-03, Улаанбаатар24
Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.12 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Даваанямын Даваа-Очир, Тогмидын Хадхүү нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД