uih-togtool
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай
2016-08-30, Улаанбаатар26
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу Улсын Их Хурал эцсийн найруулгатай танилцах, ёсчлох, Монгол Улсын Ерөнхийлөгчид илгээх, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаанууд хийгдээгүй тул Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/, 2016 оны 05 дугаар сарын 20-ний өдөр баталсан Прокурорын байгууллагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хууль санаачлагчид нь буцаасугай.
Энэ тогтоолыг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД