uih-togtool
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрИрээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай
2016-09-07, Улаанбаатар40
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн өмчлөгчид шилжүүлсэн, шинээр үүссэн орон сууцын ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны өмчлөл болон орон сууцын ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монголбанкнаас банканд олгосон зээлийн шаардах эрхийн өмчлөл, түүнтэй холбоотой бусад хөрөнгийг Монголбанканд буцаан шилжүүлэхийг Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т, өөрийн тайлан тэнцэлдээ бүртгэж авахыг Монголбанк /Н.Баяртсайхан/-нд даалгасугай.
Энэ тогтоолын 2 дугаар заалтад заасан хөрөнгийг цаашид гадаад, дотоодын зах зээлд борлуулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монголбанк /Н.Баяртсайхан/-нд тус тус үүрэг болгосугай.
Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Д.Тэрбишдагва/-нд үүрэг болгосугай.
Энэ тогтоолыг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД