Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2016 › Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай

uih-togtool

Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай

2016-09-09, Улаанбаатар44

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын санал, дүгнэлтийг авах шаардлагатай байгаа тул хавсралтад дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД