uih-togtool
Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
2016-09-09, Улаанбаатар48
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 3,831,706.2 сая /гурван их наяд найман зуун гучин нэгэн тэрбум долоон зуун зургаан сая хоёр зуун мянган / төгрөгөөр баталсугай.
Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 4,996,886.5 сая /дөрвөн их наяд есөн зуун ерэн зургаан тэрбум найман зуун наян зургаан сая таван зуун мянган/ төгрөгөөр баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД