uih-togtool
Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрЖ.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай
2017-10-04, Улаанбаатар57
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонтой холбогдуулан Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД