Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2017 › Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

uih-togtool

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

2017-10-20, Улаанбаатар59

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Доор дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй:

1/

Жамъянгийн Мөнхбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын;

2/

Дуламсүрэнгийн Оюунхоролыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын;

3/

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдын;

4/

Цэндийн Мөнх-Оргилыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдын;

5/

Баттогтохын Чойжилсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын;

6/

Сандагийн Бямбацогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдын;

7/

Нямтайширын Номтойбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын;

8/

Гомбосүрэнгийн Мөнхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын;

9/

Гэлэгпилийн Чулуунбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын;

10/

Дангаагийн Ганбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын;

11/

Цэдэвийн Дашдоржийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын;

12/

Пүрэвийн Сэргэлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын;

13/

Пүрэвжавын Ганхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын;

14/

Аюушийн Цогцэцэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдын.

2.

Энэ тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД