uih-togtool
Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай
2017-10-20, Улаанбаатар61
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Монгол Ардын Намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг сонгосугай.
Энэ тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД