Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2017 › Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох тухай

uih-togtool

Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох тухай

Хүчин төгөлдөр

Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох тухай

2017-01-12, Улаанбаатар3

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27¹ дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Далрайн Даваасамбууг, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнээр Лхагвадоржийн Ариунаа, Лувсан-Очирын Дондог, Баатаржавын Лхагважав, Бат-Очирын Цэрэнбалтав, Чойгүнсэнгийн Чимидсүрэн, Мишигийн Энх-Амгалан нарыг тус тус томилсугай.

2.

Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД