uih-togtool
Ерөнхийлөгчийн хоригийн тухай
Хүчин төгөлдөрЕрөнхийлөгчийн хоригийн тухай
2017-12-07, Улаанбаатар73
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсүгэй.
Энэ тогтоолыг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД