Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2017 › Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2017-12-14, Улаанбаатар82

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Малын генетик нөөцийн тухай хууль баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

1/

Монгол Улсын малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх бэлтгэл ажлыг хангаж, үнэлгээг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний дотор явуулж, дүнг тухайн онд багтаан Улсын Их Хуралд танилцуулах;

2/

хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалт, шилжилтийн үеийн бэлтгэл ажлыг хангах;

3/

хуульд заасан захиргааны хэм хэмжээний актыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор боловсруулан, хууль таниулах ажлыг зохион байгуулах;

4/

Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2018 оны 03 дугаар сарын 01-ний дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

2.

Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Ц.Гарамжав/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД