Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2017 › Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай

uih-togtool

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай

Хүчин төгөлдөр

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай

2017-12-15, Улаанбаатар78

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14¹ дүгээр зүйлийн 14¹.2.1 дэх заалт, 14¹.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Баттогтохын Чойжилсүрэн, Нямтайширын Номтойбаяр, Аюушийн Цогцэцэг нарыг Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар, Содномын Чинзориг, Даваажанцангийн Сарангэрэл нарыг Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр тус тус томилсугай.

3.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэлийг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД