Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2017 › Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

uih-togtool

Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2017-12-28, Улаанбаатар85

Авлигын эсрэг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.

2.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД