uih-togtool
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
2017-04-14, Улаанбаатар27
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 24 дүгээр бүлгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
Бүлэг
Зүйл №
Үндэсний код
Барааны бичиглэл
Албан татварын хувь, хэмжээ
24
24.01
Түүхий тамхи; тамхины хаягдал.
30
24.02
Тамхи эсвэл тамхи орлуулагч агуулсан сигар, үзүүрийг нь тайрсан сигар (cheroots) болон нарийн ороосон сигар (сигарилл) болон янжуур.
30
24.03
Боловсруулсан бусад тамхи болон тамхи орлуулагч; "нэгэн төрлийн болгосон" буюу "сэлбэгдсэн" тамхи; тамхины ханд болон охь.
Задгай тамхи (тамхи орлуулагчийг ямар нэг хэмжээгээр агуулсан эсвэл агуулаагүй):
2403.11.00
Усан хоолойгоор татах зориулалттай тамхи
30
2403.19
Бусад:
2403.19.10
Гаансаар татах зориулалттай дүнсэн тамхи
30
2403.19.20
Янжуур үйлдвэрлэх зориулалттай тамхи
5
Бусад:
2403.91.00
“Нэгэн төрлийн болгосон” эсвэл “сэлбэгдсэн тамхи”
20
2403.99
Бусад:
2403.99.30
Хамрын тамхи
20
2403.99.90
Бусад
20
Энэ тогтоолыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД