uih-togtool
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолд өөрчлөлт оруулах тухай
2017-04-14, Улаанбаатар28
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1.1 дэх дэд заалтын 2017-2019 онд гэснийг хассугай.
“Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1.2, 1.3 дахь дэд заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД