uih-togtool
Хуулийн төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрХуулийн төсөл буцаах тухай
2017-05-04, Улаанбаатар31
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газраас Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД