Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2017 › Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай

uih-togtool

Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай

2017-05-31, Улаанбаатар37

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Жамъянсүрэнгийн Батсуурийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулсугай.

2.

Энэ тогтоолыг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД