Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2017 › “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай

uih-togtool

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай

2017-05-31, Улаанбаатар42

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.

2.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль, бодлогын бусад баримт бичиг, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монголбанк /Н.Баяртсайхан/, Санхүүгийн зохицуулах хороо /С.Даваасүрэн/ болон холбогдох бусад байгууллагад үүрэг болгосугай.

3.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг баталсантай холбогдуулан хэрэгжилтийг оны эхнээс жигд ханган зохион байгуулж, биелэлтийг бүтэн жилээр гаргаж, Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ