Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2017 › Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгуулах тухай

uih-togtool

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгуулах тухай

Хүчин төгөлдөр

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгуулах тухай

2017-06-02, Улаанбаатар40

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14¹ дүгээр зүйлийн 14¹.1, 14¹.2, 14¹.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

1/

Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр: -Сангийн сайд -Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд -Эрүүл мэндийн сайд

Энэ дэд заалтад Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

2/

Даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр: Д.Дэмбэрэл -Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын орон тооны бус зөвлөх Ц.Цолмонгэрэл -Эрүүл мэндийн эдийн засагч, эрүүл мэндийн даатгалын шинжээч Б.Мягмар -Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга

3/

Ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр: Х.Ганбаатар -Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ц.Ганхүү -“Магда” ХХК-ийн ерөнхий захирал Д.Чимэддагва -Макро эдийн засаг ба эрүүл мэнд төрийн бус байгууллагын тэргүүн

2.

Эрүүл мэндийн сайдыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын орон тооны бус зөвлөх Д.Дэмбэрэлийг Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн дэд даргаар томилсугай.

Энэ заалтад Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

3.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг боловсруулж, Улсын Их Хурлын 2017 оны хаврын чуулганы хугацаанд багтаан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлэхийг Үндэсний зөвлөл /Н.Номтойбаяр/-д даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ