Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2017 › Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

uih-togtool

Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

2017-07-06, Улаанбаатар51

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 3,894,443.3 сая /гурван их наяд найман зуун ерэн дөрвөн тэрбум дөрвөн зуун дөчин гурван сая гурван зуун мянган/ төгрөгөөр баталсугай.

2.

Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 7,394,235.5 сая /долоон их наяд гурван зуун ерэн дөрвөн тэрбум хоёр зуун гучин таван сая таван зуун мянган/ төгрөгөөр баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД