uih-togtool
Монгол Улсын Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
2018-10-04, Улаанбаатар74
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39¹ дүгээр зүйлийн 39¹.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Жадамбын Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД