uih-togtool
Монгол Улсын Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
2018-11-06, Улаанбаатар81
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39¹ дүгээр зүйлийн 39¹.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Батжаргалын Батзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД