Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2018 › Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай

uih-togtool

Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай

2018-01-12, Улаанбаатар3

Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, ардын цолтон ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг 200,000 /хоёр зуун мянга/, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.

Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.

3.

Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Төрөөс олгох нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай /Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын цолтон ахмад настан, гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн хэмжээ/” Улсын Их Хурлын 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.

Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан 1990-1992 оны Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 10.2-т заасан хугацаанаас эхлэн нэмэгдлийг олгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД