Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2018 › Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

uih-togtool

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2018-01-18, Улаанбаатар7

Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36¹ дүгээр зүйлийн 36¹.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг доор дурдсанаар шинэчлэн баталсугай:

1/

Монголбанкны Дэд ерөнхийлөгч;

2/

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан дэд дарга;

3/

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

4/

Үндэсний хөгжлийн газрын дарга;

5/

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх;

6/

Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч /эрдэм шинжилгээ, судалгааны асуудал хариуцсан/.

2.

Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН