Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2018 › Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай

uih-togtool

Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай

2018-02-08, Улаанбаатар21

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг доор дурдсанаар тогтоосугай:

1/

төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5-25 хувиар;

2/

албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хүртэл хувиар;

3/

мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 35 хүртэл хувиар.

2.

Төрийн аудитын байгууллагын албан хаагчид нэмэгдэл олгох журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, энэ тогтоолын 1-д заасан нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингаас тооцож 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгохыг Монгол Улсын Ерөнхий аудитор /Д.Хүрэлбаатар/-т зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД