Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2018 › Бүгд Найрамдах Киргиз Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай

uih-togtool

Бүгд Найрамдах Киргиз Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай

Хүчин төгөлдөр

Бүгд Найрамдах Киргиз Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай

2018-04-06, Улаанбаатар24

Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 43¹ дүгээр зүйлийн 43¹.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулахаар тогтоосугай.

2.

Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээх, сэргээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 43 дугаар тогтоолын 3 дахь заалтын “хот, Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек” гэснийг, мөн заалтын тус тус гэснийг тус тус хассугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД