Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2018 › Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай

uih-togtool

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай

Хүчин төгөлдөр

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай

2018-05-03, Улаанбаатар27

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27³ дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36¹ дүгээр зүйлийн 36¹.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр Цэрэндоржийн Батсүх, Цэдэвсүрэнгийн Мөнхбаяр, Чулуундоржийн Хашчулуун нарыг тус тус томилсугай.

2.

Энэ тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД