uih-togtool
Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрЗарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
2018-05-03, Улаанбаатар29
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.8 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүн Батжаргалын Батзориг, Дуламсүрэнгийн Оюунхорол нарыг Нутгийн удирдлагын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Данзангийн Лүндээжанцанг Ёс зүйн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Батбаярын Ундармааг Нутгийн удирдлагын болон Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.
Улсын Их Хурлын гишүүн Дуламдоржийн Тогтохсүрэнг Ёс зүйн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Октябрийн Баасанхүүг Нутгийн удирдлагын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Намсрайн Амарзаяаг Нутгийн удирдлагын болон Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны гишүүнээр тус тус баталсугай.
Энэ тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД