uih-togtool
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай
Хүчин төгөлдөрҮндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай
2018-05-24, Улаанбаатар35
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Батсүхийн Буяндэлгэр, Цагааны Нанзаддорж, Гомбожавын Туулхүү нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсугай.
Энэ тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД