uih-togtool
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
2018-05-30, Улаанбаатар41
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсгийн 18.Мал эмнэлэг, үржлийн газар гэснийг 18.Мал эмнэлгийн ерөнхий газар гэж өөрчилсүгэй.
Энэ тогтоолыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД