Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2018 › Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийн тухай

uih-togtool

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийн тухай

Хүчин төгөлдөр

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийн тухай

2018-06-07, Улаанбаатар42

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176¹, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.” гэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “…хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД