Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2018 › Тооллогын комисс байгуулах тухай

uih-togtool

Тооллогын комисс байгуулах тухай

Хүчин төгөлдөр

Тооллогын комисс байгуулах тухай

2018-06-08, Улаанбаатар46

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9¹ дүгээр зүйлийн 9¹.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалтыг зохион байгуулж, дүнг танилцуулах үүрэг бүхий комиссыг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, А.Ундраа, нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

2.

Нууц санал хураалт явуулах журмыг тогтоож, санал хураалтыг зохион байгуулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулахыг тооллогын комисст даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД