uih-togtool
Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрТогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2018-06-21, Улаанбаатар57
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:
“Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо” гэсэн хэсгийн 9 дэх заалт:
“Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо” гэсэн хэсгийн 9 дэх заалт:
Шүүхийн нэр
Ерөнхий шүүгч
Шүүгч
9.
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
1
2
Шүүхийн нэр
Ерөнхий шүүгч
Шүүгч
9.
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
1
2
“Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын “Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо” гэсэн хэсгийн нийт Ерөнхий шүүгч “8“ гэснийг 9 гэж, Шүүгч 88 гэснийг 90 гэж, “Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо” гэсэн хэсгийн нийт Ерөнхий шүүгч 8 гэснийг “9” гэж, Шүүгч 74 гэснийг 76 гэж тус тус өөрчилсүгэй.
“Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын “Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо” гэсэн хэсгийн 8 дахь заалтын, “Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо” гэсэн хэсгийн 8 дахь заалтын Багахангай, гэснийг тус тус хассугай.
Энэ тогтоолыг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД