Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2018 › Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

uih-togtool

Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

2018-06-21, Улаанбаатар58

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангахад шаардагдах нэмэлт зардлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.4-т заасны дагуу Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД