uih-togtool
Нөхөн болон дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай
Хүчин төгөлдөрНөхөн болон дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай
2018-06-28, Улаанбаатар64
Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 228 095 885 /хоёр зуун хорин найман сая ерэн таван мянга найман зуун наян тав/ төгрөгөөр, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн, дахин сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 162 537 250 /нэг зуун жаран хоёр сая таван зуун гучин долоон мянга хоёр зуун тавь/ төгрөгөөр баталсугай.
Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.
Энэ тогтоолыг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД