uih-togtool
Прокурорын зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Хүчин төгөлдөрПрокурорын зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
2018-06-28, Улаанбаатар66
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалт, 28.7 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Прокурорын зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээ”-г хавсралтаар шинэчлэн тогтоосугай.
Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Прокурорын зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
Энэ тогтоолыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД